build-execute.com · Project Execution Management
Ерөнхий зүйл ба нэр томьёо
Энэхүү нөхцөл нь BuildExecute-д гүйцэтгэлийн бүртгэл төлөвлөх, шинэчлэх, батлах, тайлагнах болон бусад бүтээгдэхүүний чанар, хяналтын төлөвтэй уялдуулах харилцааг зохицуулна.
Үндсэн ойлголт
- Гүйцэтгэлийн бүртгэл: Ажлын хамрах хүрээ, ажлын багц, ажлын хуваарь, өдөр тутмын гүйцэтгэл, тоног төхөөрөмж, материал, мэдээлэл тодруулах хүсэлт, хянуулахаар хүргүүлсэн баримт бичиг, хурал болон талбайн асуудлын бүртгэл.
- Үндсэн бүртгэлийн орчин: Тухайн ажлын төлөвлөгөө ба бодит гүйцэтгэлийн хүчинтэй бүртгэлийг хариуцан удирдах орчин.
- Чанар, хяналтын төлөв: BuildQuality эсвэл BuildACS-д гарсан, тухайн ажлыг эхлүүлэх эсвэл үргэлжлүүлэхэд нөлөөлөх төлөв, шаардлага, шийдвэр.
Хэрэглэгч, байгууллага ба төслийн эрх
Хувийн account нь execution эрх автоматаар үүсгэхгүй. Баталгаажсан байгууллага, contract package урилга, project membership ба permission level-ээр workspace нээгдэнэ.
- Нэг хүний account: Байгууллагын shared login ашиглахгүй; үйлдэл бүр бодит хэрэглэгчтэй холбоотой.
- Project boundary: Хэрэглэгч зөвхөн урилгатай төсөл, ажлын багц болон өөрт олгосон түвшний үйлдлийг хийнэ.
- Approval: Submit, approve, close, reopen болон cancel action нь project role ба permission-оор тусдаа хязгаарлагдана.
BuildExecute-ийн хамрах хүрээ
BuildExecute нь гүйцэтгэгчийн төслийн хэрэгжилт ба гүйцэтгэлийн удирдлагын түвшин байна.
Хамаарах ажиллагаа
- Төлөвлөлт: Ажлын хамрах хүрээ, ажлын багц, ажлын бүтэцчилсэн задаргаа, үйл ажиллагаа, тоо хэмжээ, суурь болон шинэчилсэн ажлын хуваарь, гол үе шат, ойрын хугацааны төлөвлөлт.
- Гүйцэтгэл: Өдөр тутмын гүйцэтгэл, бодит тоо хэмжээ, хүн хүч, машин механизм, материал, мэдээлэл тодруулах хүсэлт, хянуулахаар хүргүүлсэн баримт бичиг, хурал болон талбайн асуудал.
- Тайлагнал: Өдөр, долоо хоног, сарын гүйцэтгэлийн тайлан болон тайлангийн үеийн төлөв хадгалалт.
Хамаарахгүй ажиллагаа
- Чанарын шийдвэр: Хяналт шалгалтын төлөвлөгөө, үзлэг, туршилт, өдөр тутмын чанарын хяналтын тайлан болон дотоод NCR-ийг BuildQuality хариуцна.
- Эрх бүхий хяналтын шийдвэр: Захиалагч, зохиогч, төрийн хяналтын хүлээн авах, үл тохирол, зогсоох болон үргэлжлүүлэх шийдвэрийг BuildACS хариуцна.
Өгөгдлийн үнэн зөв байдал ба тайлан
Тайланг тухайн хугацааны гүйцэтгэлийн бүртгэлд үндэслэн гаргах боловч талбайн бодит мэдээллийг хугацаанд нь үнэн зөв оруулах үүрэг хэрэглэгч болон гүйцэтгэгч байгууллагад хэвээр байна.
- Тайлангийн хугацаа: Тайлангийн хамрах хугацаа, өгөгдлийн огноо, цагийн бүс болон хүргүүлэх хугацааг төслийн тохиргоогоор мөрдөнө.
- Тайлангийн үеийн төлөв: Нэгтгэсэн тайлан холбогдох бүртгэлийн дугаар, төлөв, тоо хэмжээ болон нөөцийн нийлбэрийг үүсгэсэн үеийн байдлаар хадгална.
- Залруулга: Хүргүүлсэн эсвэл баталгаажсан бүртгэлийг шууд дарж засахгүй; дахин нээж, үйлдлийн түүхтэйгээр шинэчилнэ.
BuildQuality, BuildACS болон холбогдох системийн уялдаа
Бүтээгдэхүүн бүр өөрийн бүртгэлийг хариуцна. BuildExecute бусад системийн өгөгдөл, шийдвэрийг шууд өөрчлөхгүй.
- Чанарын төлөв: BuildQuality-д тухайн ажил хаалттай бол холбоотой үйл ажиллагааг эхлүүлэх төлөвт шилжихийг хязгаарлана.
- Хяналтын төлөв: BuildACS-д ажил зогсоосон бол эрх бүхий үргэлжлүүлэх шийдвэр гарах хүртэл тухайн ажлыг эхлүүлэх эсвэл үргэлжлүүлэхийг хязгаарлана.
- Бүртгэлийн холбоос: Холбогдох системийн ID, хувилбар, төлөв, огноо-цаг болон холбоосыг хадгална.
Хориглох үйлдэл
Төслийн бодит гүйцэтгэл болон үйлдлийн түүхийг гажуудуулахыг хориглоно.
- Хуурамч гүйцэтгэл: Хийгээгүй ажил, ашиглаагүй нөөц, ирээгүй материал, буруу тоо хэмжээг гүйцэтгэсэн мэт бүртгэх.
- Хяналтын төлөв зөрчих: Чанар эсвэл хяналтын хаалттай төлөвийг нуух, өөр бүртгэлийн холбоос ашиглан үйл ажиллагаа эхлүүлэх.
- Үйлдлийн түүх өөрчлөх: Баталгаажуулалт, төлөвийн түүх, бүртгэлийн холбоос болон тайлангийн үеийн төлөвийг зөвшөөрөлгүй засах, устгах.
Шийдвэр ба хариуцлагын зааг
Платформ нь workflow, access control, storage болон traceability-г хангана; инженерийн, гэрээний болон хууль зүйн шийдвэрийг орлохгүй.
- Гүйцэтгэгч: Төлөвлөгөө, бодит ажил, нөөц, материал, бүтээмж, саатлын мэдээллийг хариуцна.
- QC ба хяналтын тал: Өөрийн бүтээгдэхүүнд мэргэжлийн болон албан шийдвэрээ гаргана.
- Давамгайлах баримт: Хууль, гэрээ, техникийн шаардлага, батлагдсан schedule/QCP илүү тусгай шаардлага тогтоовол түүнийг мөрдөнө.
Нөхцөл шинэчлэх, экспорт ба холбоо
Project closeout, access termination, хууль, аюулгүй байдал эсвэл бүтээгдэхүүний өөрчлөлтөд нөхцөл шинэчлэгдэж болно.
- Export: Эрх, retention, гэрээнд нийцүүлэн execution register, report snapshot, audit export авна.
- Support: Record-ийн асуудлыг project admin, эрхийн асуудлыг organization admin, системийн асуудлыг platform support-д хандана.
Энэ баримт нь платформын ажиллагааны ерөнхий нөхцөлийг тодорхойлно. Хууль зүйн эцсийн хэрэглээнд үйлчилгээний гэрээ, нууцлал ба өгөгдөл боловсруулах бодлого, SLA, retention schedule болон байгууллагын албан мэдээллийг эрх зүйн мэргэжилтнээр тусад нь хянуулна.